Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч баасан гарагт буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр Орхон аймагт томилолтоор ажиллахдаа аймгийн цэргийн штаб, зэвсэгт хүчний 186-р ангийн хамтран зохион байгуулсан дайчилгааны хээрийн сургуульд оролцов. Ингэхдээ ТТБ \тусгай томилолтын батальон\ гэсэн дүрэмт хувцас өмсөж баруун гуяндаа гар бүү зүүсэн нь сошиал орчинд ярианы сэдэв болж байна. Засгийн газрын албан ёсны эх сурвалжаар дайчилгааны тухай хуулийн дагуу явагдсан команд штабын хээрийн сургуулилтанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон гэж мэдээллэж байна. Гэвч дайчилгааны тухай хуульд Ерөнхий сайд буу шийдэм барьж оролцох ёстой гэсэн агуулга төдийлөн ойлгомжтой харагдахгүй байгаа юм.
Дайчилгааны тухай хуулийг үзэх: https://www.legalinfo.mn/law/details/238 \13 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх гэсэн хэсэг\
Мэргэжлийн хүний тайлбараар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн агссан гар буу нь Австри улсад үйлдвэрлэсэн 5-р үеийн Clock 17 загварын гар буу бололтой. Уг галт зэвсэг нь 9мм-ийн 10 сум бүхий дайзтай дэлхийн шилдэг гар буунуудын нэг бөгөөд 760 орчим еврогийн үнэтэй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уг үйлдлийг нэг хэсэг нь цэргийн хүн цэргийн ёсоор хээрийн сургуульд оролцсон байна гэж байгаа бол зохимжгүй үйлдэл гэж шүүмжлэх хандлага ч их байна. Тэр бүү хэл АНУ-д Монгол Улсыг төлөөлж суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ё.Отгонбаяр “Засгийн газрын гишүүдэд гар буу өгдөг. Надад одоо ч байгаа” гэж жиргэсэн нь дуулианы хачир олов. Ингээд цахим орчинд энэ үйл явдалтай холбоотой гарсан зарим пост, жиргээнүүдийг хамтдаа сонирхоё.
Munkhjargal Javzmaa: - Команд штабын хээрийн сургууль зохион байгуулж байгаа газар цэргийн хүн цэрэг ёсоор оролцож, хэдэн сум гаргаж цэцээ сорих бол байх. Гудамжаар цэрэг хувцастай, буутай яваад байвал харин асуудал шүү...гэж бодож байна.
Tsogt Erdene: Дархан хүртэл улаан хивс дэвсэхүйцээр тойрон хүрээлэгч долдой нар нь энэ нөхрийг алж байна доо
Bilguun Adiyasuren:: Дэлхийн бүх улсын ерөнхий сайдууд цэргийн сургуулилтанд цэргийн хувцас өмсөж оролцдог. Энэ ерөөсөө гайхах зүйл биш. Учир нь ерөнхий сайд гэдэг чинь онц байдлын үед цэрэг дайны стратеги удирдлагыг гардан хэрэгжүүлэгч юм. Ялангуяа бүс нутагт хүйтэн дайны уур амьсгал бүрдсэн энэ эгзэгтэй цаг үед улсын ерөнхий сайд цэргийн сургуулилтыг гардан удирдаж явах нь сайн хэрэг
Uyanga tsoggerel: Эд нар одоо тэгээд маниусаар буу хүртэл авахуулдаг болж таарч бна уу? Тэрийгээ тэгээд албанаасаа буусан ч өөртөө бүүр авчдаг ....
Ё.Отгонбаяр: Засгийн газрын гишүүдэд гар буу өгдөг юм. Надад одоо ч бий
Мөнхчулууны Зоригт: Тийм үү? Надад өгөөгүй шд
Ё.Отгонбаяр: Чамайг хүн буудчихна гэж айсан байхаа ккк
Г.Тулга: Бага байхад Хүнсний нэг, дөрөвдүгээр дэлгүүр, Ард кинотеатр хавиар нэг цэрэг малгай өмсөж, тоглоомон буу барьчихаад, автобусанд "гадаад"-аар яриад, ёслоод явдаг нэг хүн байж билээ
Сэдбазарын Балдан: Буутай хурандаа чинь Орхонд нисдэг тэргээр очсон байшөө. Яагаад яагаад Дарханы замаар явагдаагүй юм бэ? гэсэн чинь 1р зэргийн хамгаалтад байсан хүн гэнээ
Ganbat Gongorjav: Аав, ээжүүд ээ, хүүгээ багад нь 5-7 настай үед нь тоглоомон буу авч өгч тоглуулж байгаарай. Бид тэр үедээ байлдаж тоглох их дуртай байдаг юмаа. Тэр үед нь байлдуулж тоглуулахгүй, загнаж зодоод өсгөчихөөр хожим ийм болж байгаа юм шүү дээ.
Л.Баттүвшин.MN: Миний санаж байгаагаар ханцуй дээрх "ТТБ" гэсэн үг Тусгай Томилолтын Батальон гэж байх шиг байхын. Хүүк тусгай үүрэг гүйцэтгэдэг болцон юм уу?
Эрх чөлөөт Оргио: "Бие цэх бол Сүүдэр цэх!"....Энэ одоо хөрс шороон дээр гишгэчихвэл яах вэ?
Dashdavaa Tuvshinjargal: Дайчилгааны тухай хуулийн дагуу, ЗГ-ын тогтоолоор дайчилгаатай команд штабын хээрийн сургууль зохион байгуулжээ. Түүнд цэргийн хүн цэрэг ёсоор, хуулийн дагуу оролцож юунд нь эгдүүцээд байдаг байнаа
Temuujin Kh: Тэмцээн уралдаанд орчих санаатай л яваа байх даа! Тэгснээс гудмаар зүүгээд явах гээгүй байлгүй!