XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө зүгээ хэрхэн гаргах талаар мэдээллийг хүргэж байна.
ГАЛ СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, хойд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, гал гаргажзүүн хойт зүгт хаяж, шавар юм уу гурилаар морины толгой хийж, урд зүгт газар булаад, урд буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.
- ЭР: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
- ЭМ: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
ШОРОО СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн баруун зүгт зүгээ гаргаад, чулуу,шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар хонины толгой хийж, баруун урд зүгт газар булаад, буян хишгийн баруун урд зүгээс гэртээ ирнэ.
- ЭР: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
- ЭМ:1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
ТӨМӨР СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн баруун урд зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юм уу гурилаар ямааны толгой хийж, баруун зүгт булаад буян хишгийн баруун зүгээс гэртээ ирнэ.
- ЭР: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
- ЭМ: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
ОГТОРГУЙ СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн зүүн хойд зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар нохойн толгой хийж, баруун хойд зүгт газар булаад, буян хишгийн баруун хойд зүгээс гэртээ ирнэ.
- ЭР: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
- ЭМ:1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
УС СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж, алхлан гурилаар гахайн толгой хийж, хойд зүгт газарт булаад, буян хишгийн хойд зүгээс гэртээ ирнэ.
- ЭР: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
- ЭМ: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
УУЛ СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн баруун хойд зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, өмнө зүгт хаяж, гурилаар үхрин толгой хийж, зүүн хойд зүгт газарт булаад, буян хишгийн зүүн хойд зүгээс гэртээ ирнэ.
- ЭР: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
- ЭМ: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
МОД СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн хойд зүгт зүгээ гаргаад, модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар туулайн толгой хийж, зүүн зүгт газар булаад, буян хишгийн зүүн зүгээс гэртээ ирнэ.
- ЭР: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
- ЭМ: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954,1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
ХИЙ СУУДАЛ
ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ
“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн урд зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар лууны толгой хийж, зүүн урд зүгт газар булаад, буян хишгийн зүүн урд зүгээс гэртээ ирнэ.
- ЭР:1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
- ЭМ: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979 , 1987, 1995, 2003, 2011, 2019