Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын Элчин сайд Сэбастиен Сүрүни гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хийж буй ажлуудаар санал солилцлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжиж байгааг миний бие дурдаад тэр дундаа дотоод хэргийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Мөн цаашид БНФУ-д салбарын алба хаагчдыг суралцуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тус улсын эрдэмтэн судлаачдаас харилцан туршлага солилцох, боловсролыг дэмжих чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр тодотгов.

Францын Элчин сайд Сэбастиен Сүрүни гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хийж буй ажлуудаар санал солилцож, цаашлаад бизнес ангиллын визний хугацааг сунгаж, уян хатан зохицуулалт хийж өгөх асуудлаар хүсэлт тавилаа.

Уулзалтын үеэр Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр боловсруулж буй хуулийн төслүүд, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоолоо
Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоолоо
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.