Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: Өнөөдрийн НИТХ-д Хүн, АН-ын бүлгүүд оролцохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр хуралдах товтой байгаа билээ. Гэвч өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор эсэргүүцсэн байр суурьтай байгаа тул НИТХ дахь Хүн болон Ардчилсан намын бүлгүүд оролцохгүй хэмээн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат мэдэгдэв. Тодруулбал, хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж буй юм.

Ээлжит бус хуралдаанаар:

-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам

-Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам

-Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай

-Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай

-Амьтны хүрээлэн ажиллуулах журам

-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа
 
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.