ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгальмаа хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Олон хүн цугласан үед халдварт өвчний эрсдэл улам нэмэгддэг. Улсын хэмжээнд өвчний идэвхжлийн түвшин өндөр хэвээр байгаа учраас цагаан сарын үеэр томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Бага насны хүүхэд томуу, томуу төст өвчний халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр байгаа учраас Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэж, нүүр, аманд нь хүрэхгүй байхыг зөвлөж байна" гэлээ.