Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.01.29-нөөс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд) 32,829 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 301 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Өмчлөх эрхийн эсрэг 95, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 12 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 56,592 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 56,389 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 56,104 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 285 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1778, Танхайрах 202, Хүний биед халдах 362, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 192, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52161, бусад 1694 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 20,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 204 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, сураггүй алга болсон хүн 42, шүүхээс даалгасан хүн 52, зөрчил үйлдсэн 14 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.