Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаалттай хорих ангид хоригдлуудын гар, хөлийг нь үргэлж гавалж, гэр бүлтэйгээ цахимаар ярихад нь хөлийн гавыг шалан дээр бэхэлсэн байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Засгийн газрын урилгаар НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 3-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд тус ажлын хэсгийг Латви улсын иргэн Элина Штайнерте, Шинэ Зеланд улсын иргэн Мэттью Жиллетт нар төлөөлөн, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын ажилтнууд дагалдан ажиллажээ.

Ажлын хэсэг Улаанбаатар хотын болон Төв аймагт байрлах хорих анги, цагдаагийн газар, эрүүлжүүлэх байр, түр саатуулах байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, донтох эмгэг судлалын клиник, ахмад настны асрамжийн газар, гадаадын иргэнийг саатуулах байр зэрэг нийт 21 байгууллагад гэнэтийн болон урьдчилан мэдэгдэх байдлаар хяналт шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, шалгалтын дүгнэлтээр:

-405 дугаар тусгай хаалттай хорих ангид бүх насаараа хорих ял эдэлж байгаа, тэр дундаа сахилгын зөрчил гаргаж нэг жилийн хорих ял авсан хүмүүс байдаг. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа хүмүүс дор хаяж 10 жил хорих ял эдлэх ёстой тул хаалттай хорих ангийн дэглэм онцгой чанга бөгөөд хоригдлуудыг ганцаарчлан хорьдог.

Хэдийгээр олон тооны харуул, төмөр тор, хяналтын камертай ч хоригдлууд гар, хөлийн гавгүйгээр хаашаа ч хөдлөх боломжгүй байна. Хоригдлууд гэр бүлтэйгээ цахимаар уулзалт хийх өрөө болон номын санд хөлийн гавыг шалан дээр бэхэлсэн байсан. Ажлын хэсэг эдгээр зохицуулалтыг яаралтай зогсоохыг шаардаж байна

Эцэст нь, хаалттай тусгай ангид сахилгын шийтгэл авсны улмаас хоригдож байгаа хүмүүс ажиллах боломжгүй, улмаар ”шагналын хоног” тооцуулж, хугацаанаас өмнө чөлөөлөгдөх эрхээ эдлэх боломжгүй байгаа тул Засгийн газар Нельсон Манделагийн дүрмийн 4 дүгээр зарчимд нийцүүлэн энэ журмыг дагуу цаг алдалгүй шинэчлэх нь зүйтэй.

Хянагч нарын зурсан УЛААН ЗУРААС дээр хоригдлууд гишгэвэл зодуулдаг учраас тэд  үргэлж ХАНА дагаж явдаг гэжээ
Хянагч нарын зурсан УЛААН ЗУРААС дээр хоригдлууд гишгэвэл зодуулдаг учраас тэд үргэлж ХАНА дагаж явдаг гэжээ
 
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БАЯНХОШУУ орчимд ХАМГИЙН БАГА БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БАЯНХОШУУ орчимд ХАМГИЙН БАГА БОХИРДОЛТОЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.