ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь өнгөрсөн долоодугаар сарын 2-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байхад нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид зодсон, эрүүдэн шүүсэн гэж ХЭҮК-оос мэдээлж байв.
Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаанд ХЭҮК-ын төлөөллийг оруулдаг болно гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэв.
Тэрбээр "Хорих 461 дүгээр ангид нас барсан залуугийн асуудлын дараа ХЭҮК-той ярьж байгаад мөрдөн байцаах ажиллагаанд ХЭҮК-ыг оруулдаг болох хуулийн төслийг боловсруулж байгаа. Удахгүй өргөн барина. Тэгэхгүй бол өнөөдөр байгаа хууль чинь хүний эрхийн зөрчил гарахыг хүлээгээд байгаа байхгүй юу. Гэтэл хууль гэдэг чинь аливаа зөрчлийг гаргахгүйн төлөө явах ёстой учиртай" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!