Сүүлийн өдрүүдэд зарим ШТС-уудаар шатахуун олгохгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд гараад буй. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тайлбар өглөө. Тэрбээр,
"Шатахуун хомстсон асуудал ерөөсөө байхгүй. Хүүхдүүдийн хичээл орж, цагаан сарын бэлтгэл гээд орон нутгаас машинууд ихээр ирж байна. Хэрэглээ нэмэгдсэн. Гэхдээ нөөц хангалттай байна. Цагаан сарын өмнө АИ-92 шатахууны хэрэглээ нэмэгддэг. "Магнай трейд" ХХК болон зарим нэг ААН-үүдийн дотоод асуудлаасаа болж, тодорхой хязгаартай олгож байгаа. Дизель түлшний тухайд, бөөний үнэ нь 3300 руу орж буурсан. Уул уурхайн компаниуд 5000 төгрөгөөр авч байсан бол 3300 төгрөгөөр авч байна шүү дээ" гэх тайлбарыг өгсөн юм.