Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Казахстан улс гадаадын хөрөнгө оруулагчдынхаа гомдлыг Засгийн газар, Ерөнхий прокурорын түвшинд хэлэлцдэг нь хөрөнгө оруулах гол баталгаа болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын чуулган завсарласан энэ хугацаанд Х.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий гишүүд гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан улсад ажиллаж байна. Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яам, Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” үндэсний компани, Астана олон улсын санхүүгийн төв, Казахстан дахь Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзаж, санал солилцжээ.

Уулзалтын талаар Х.Ганхуяг гишүүн өөрийн цахим хуудастаа "Тус улсын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн яам, хороо, үндэсний компани нь гадаадын хөрөнгө оруулалт татах сурталчлах, дэмжих, хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын хороо нь гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлэх хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ахалдаг гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлд судалгаа, мэдээллээр хангах, ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Засгийн газрын гишүүд болон Ерөнхий прокурорын түвшинд асуудлыг авч хэлэлцэж, гомдлыг шийдвэрлэж, гүйцэтгэлийг хангадаг байдал нь хөрөнгө оруулагчдад гаргадаг гол баталгаа болжээ. Харин Астана санхүүгийн төв нь Английн “common law” үйлчилдэг тусгай бүс бөгөөд олон төрлийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэхээс гадна олон улсын арбитрын шүүхийн үйл ажиллагааг шууд явуулж байна" хэмээжээ.

ХЭҮК-оос цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид талархал гардуулжээ
ХЭҮК-оос цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид талархал гардуулжээ
 
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Маргааш 15 градус дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.