Цахим орчинд "Гадаадын иргэний 34 сая төгрөгийг хулгайлж, таксины жолоочид долоон саяыг нь хандивлажээ" гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад,
"Тухайн хэрэг нь өнгөрсөн 2023 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн. Гэхдээ таксины жолоочид мөнгө хандивласан нь худлаа бөгөөд хулгайлсан мөнгөө бусдад хадгалуулдаг байсан" гэв. Харин шийдвэрлэлтийн тухайд,
Гэмт этгээд өмнө нь дөрвөн удаа ял эдэлж байсан. Дээрх үйлдсэн хэрэгтээ 2023 оны зургадугаар сард нэг жилийн хорих ял авсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.