Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FREEZONE – Live music concert

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 15 секунд

1998 онд анх үүсгэн байгуулагдаж залуусыг байлдан дагуулж байсан “FREEZONE” хамтлаг 10 жилийн дараа дахин сонсогч, фэнүүддээ зориулан өөрсдийн бүрэн хэмжээний тоглолтоо “Crocus event hall”-д зохион байгуулахаар боллоо.

Тэгэхээр ирэх 2-р сарын 14-нд та бүхнийг гэгээн хайрын валентины өдөр сэтгэл татам маш гоё тоглолт хүлээж байна.

Энэ удаагийн тоглолтын онцлог нь “Freezone” хамтлаг өөрсдийн хит болсон 20 гаруй дууг амьд хөгжимтэйгөөр дуулан та бидний сонорыг мялаахаар бэлтгэлээ хангаж байгаа гэнэ шүү.

“Миний нулимсыг салхи л арчина”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж”, “Өвлийн шөнө”, “Чамдаа өгсөн хайр”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна” эдгээр нэрсийг дуулмагч таны сэтгэлд хоногшин үлдсэн тэртээх хөгжилтэй, гунигтай, сайхан дурсамжууд санаанд тань бууж байгаа байх.

Тэгвэл тус тоглолтын хөтлөгчөөр “Үнэн үү ток шоу”, “NB & Sally” нэвтрүүлэгүүдээрээ үзэгч олны анхаарлыг татаж содон сонирхолтой сэдэвтэй ярилцлагаараа олны хайр хүндлэлийг хүлээсэн NB буюу Нямбаяр оролцохоор болсон нь энэ тоглолтыг илүү сонирхолтой болох хүлээлтийг үүсгээд байна. Мөн урилгаар зочин уран бүтээлчид болон хамтлагийн олны танил найз нөхөд оролцож нэгэн үдшийг халуун дулаан уур амьсгалтайгаар өнгөрүүлэхээр зэхэж буй ажээ.

Тоглолтын найруулга, зохион байгуулалтан дээр BRB Agency ажиллаж байгаа юм байна.

Эцэст нь хэлэхэд та бүхнийг гэгээн хайрын валентины өдрийн нэгэн үдшийг Freezone хамтлагийн дуунд уяран, хайртай хүнтэйгээ хамтдаа дурсамжаараа аяласан гайхалтай үдшийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Босоо тасалбар - 79000₮ VIP суудал - 390000₮ Энгийн тасалбар авах бол: https://shoppy.mn/products/freezone-live-0214 Вип тасалбар авах бол: https://boxoffice.mn/event/268 Вип тасалбар утсаар авах бол: 9999-2738

Гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ
Гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ
 
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.