Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Нэгдүгээр сарын 29-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 501 албан хаагч тусгай зориулалтын 94 машин техниктэйгээр халтиргаа гулгааг арилган ажиллалаа.

Энэ хүрээнд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацан, цэвэрлэгээнээс гарсан 414.2 тонн хар цас ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 3,804 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дархан хотод “Skywell” үйлдвэрийн 20 шинэ автобус олгож, нийтийн тээврийн үйлчилгээ эргэн сэргэлээ
Дархан хотод “Skywell” үйлдвэрийн 20 шинэ автобус олгож, нийтийн тээврийн үйлчилгээ эргэн сэргэлээ
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.