Нэгдүгээр сарын 27, 28-ны өдөр буюу амралтын өдрүүдэд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 25 байгууллагын 482 ажилтан, албан хаагч авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 111 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийн, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85 тонн бодис, 34 тонн давс цацаж, 656 тонн хар цас ачиж тээвэрлэжээ.
Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4326 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж байна.