Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: Ирээдүйд үүсэх 22.5 тэрбум ам.долларын өрөөс өөрсдийгөө салгах хүртэлх Оюутолгойн гэрээний “ТҮҮХ“

Ангилал
Visual toim
Огноо
Унших
11 минут 16 секунд

Үзэглэсэн цагаасаа хойш олон нийтийн болоод улс төрчдийн дунд багагүй "хэрүүлийн алим" тарьж ирсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдөр ч анхаарлын төвд хэвээр. Ашигтай, ашиггүй гэх маргаан дунд 10 гаруй жилийг үдсэн эл гэрээний эргэн тойронд ямар үйл явдлууд болж өнгөрсөн талаар энэ удаагийн Visual toim булангаараа хүргэх гэж байна.

-ЭХЛЭЛ...-

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн анхны хувь эзэмшигч “Ivanhoe Mines” болон одоогийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулж байсан түүхтэй.

-Оюутолгойтой хар толгойгоороо холбогддог гурав-

2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон байдаг. Тухайн үед С.Баярын байгуулсан "МАНАН" гэх луу данстай хамтарсан Засгийн газарт С.Баярцогт Сангийн сайдаар томилогдсон. Ингэхдээ тус хөрөнгө оруулалтын гэрээнд Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялгийн сайд Д.Зоригт нар гарын үсэг зурсан байдаг. Д.Зоригт нь холбогдох Ажлын хэсгийг ч удирдаж байв. Ингэхдээ анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 4.6 тэрбум ам.доллар байхаар харилцан тохиролцрж байжээ.

-МУ-ын нийт хөрөнгө оруулалт 2010-2012 онд жилд дунджаар 22 хувиар өссөн-

Оюутолгой төслийг хөдөлгөсөн нь Монгол Улсын эдийн засагт ямар өөрчлөлтийг авч ирэв гэж асуух хүн цөөнгүй. "ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛЫН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЖ БУЙ НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА" тайланд дурдсанаар 2009 оны 10-р сард ОТ төслийн гэрээ байгуулагдсанаар МУ-ын нийт хөрөнгө оруулалт 2010-2012 онд жилд дунджаар 22 хувиар өссөн талаар тоон мэдээллийг гаргасан байдаг.

ОТ-н ил уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн 2010-2013 онд хөрөнгө оруулалт өндөр байсан хэдий ч 2014-2015 онд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор хамгийн бага түвшиндээ хүрч, улмаар далд уурхайн хөрөнгө оруулалт эхэлсэн 2016 оноос дахин нэмэгдсэн талаар тэмдэглэжээ.

-Дэмжсэн үү, дэмжээгүй юу-

Оюутолгойн гэрээг эсэргүүцэж ирсэн улс төрчдийн тэргүүн эгнээнд Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын гишүүд багтдаг. Эл гэрээг үр өгөөжгүйн дээрээс Монголын талын эзэмшиж буй 34 хувийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, үе үеийн Ерөнхий сайд нарт гэрээг сайжруул гэх шаардлагыг хүргүүлж байв. Тэд энэ гэрээг УИХ-аар хэлэлцэхээс авхуулаад анхнаас нь эсэргүүцэж ирсэн талаараа өөрсдөө ч дурддаг. Гэтэл тэднийг Оюутолгойн гэрээг хэлэлцэх үеийн чуулган дээр өөрсдөө "дэмжиж байна" гэх кнопоо дарсныг олон талын эх сурвалжууд сануулж байв. Хэдийгээр Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар "Протокол алга болсон" гэх үгээр хариу барьсан боловч Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин "Энэ Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн хоёр яагаад ингэж жүжиглээд байдаг юм бол. Оюутолгойн гэрээг УИХ-аар батлахад дэмжиж, хамгаалж байсан хүмүүс нь байж" хэмээн бичээд УИХ-ын чуулганы хуралдааны санал хураалтын дүн бүхий зургийг дэлгэж байв. Харин эл зурагт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар зөвшөөрсөн гишүүдийн нэрс дунд багтаж явааг харж болно.

Удаагаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэрлэж болно. Нэгэн үе тэрбээр Оюутолгойг бараг л өөрийн имидж мэт болгоод амжсан. Төв талбай дээр суулт зарлаж ч үзсэн нэгэн. Ингэхдээ тэрбээр Оюутолгойн гэрээг байгуулсан улс төрчид авлигал авсан, монголчуудад ашиггүй хэлбэрээр байгуулагдсан тул сайжруулах цаашилбал цуцлах ч шаардлагатай гэх байр суурйг илэрхийлж байв.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор "аавын хаалга татсан" хүмүүс-

Оюутолгой, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж Ерөнхий сайд С.Баяраас авхуулаад нэр бүхий хүмүүс хэцүү нэртийн хаалга татсан байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээг байгуулах явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан хэмээн үзсэн байдаг. Аавын хаалга татсан хүмүүсийн дунд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Б.Бямбасайхан, Да.Ганболд нар ч багтаж байв. Тэднийг Дубай гэрээ буюу Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар ял шийтгэсэн байдаг.

-2015: Дубайн гэрээ-

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдоод ердөө хагас жилийн дараа Дубай хотод очиж “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн газар хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээ байгуулсан.

Ч.Сайханбилэгийн зүгээс Дубайн гэрээ зурагдсанаар Оюу толгойн далд уурхайд зарцуулагдах 4.3 тэрбум долларыг босгож ирсэн хэмээх "зөвтгөл" хэлдэг боловч нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтдээ “Дубайн гэрээ” Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн талаар тухайн үед хэвлэлээр шуугиж байв.

Энэ цаг үеэс Дубайн гэрээ ашигтай юу, ашиггүй юу гэх асуулт урган гарч, маргаан дэгдээж эхэлсэн.

-Ч.Сайханбилэг гэх "Шувуу"-

Дубайн гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто толгой компани гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж Ажлын хэсэг дүгнэж байжээ. Ийнхүү 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг шалгана хэмээн мэдэгдэж байв. Удалгүй 2018 онд Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Гэвч 2019 онд Ч.Сайханбилэг биеэ эмчлүүлэхээр, дипломат паспорт ашиглан БНСУ-аар дамжин АНУ руу зорчсон бөгөөд одоог хүртэл түүнийг эрэн сурвалжилсан хэвээр.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд үе үеийн Засгийн газрын тэргүүнүүдэд тавигддаг, шийдэх ёстой асуудлын нэгдүгээрт Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал бичигддэг байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэр дээрээс "Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана" хэмээн мэдэгдэж байв. Түүний үг биеллээ олох эсэхэд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байв.

-Л.Оюун-Эрдэнийн "баруун гар"-

ЗГХЭГ-ын дарга байхдаа ахалж эхлүүлсэн ажлын хэсгээ Ерөнхий сайд болсныхоо дараахан тэрбээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулав. Ингэхдээ УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын өрийг тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд аудит оруулах, Оюутолгой ХК-ын засаглалыг сайжруулах зэрэг зургаан үүрэг өгөгдсөн байдаг.

-Оюутолгойн гэрээг шинэчлэв-

Монголын талаас “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол баталж, УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулж багагүй хугацаанд хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд Оюутолгойн гэрээг шинэчилж чадсан.

-ҮР ДҮН: Дубайн гэрээг цуцлав-

Хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирсэн юм.

-Олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж буйгаа зарлав-

Оюутолгойн гэрээ хэлэлцээрийн шатанд очсоноос хойш олон жил хүлээгдсэн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжсэн гэж хэлж болно. Улмаар өнгөрөгч оны гуравдугаар сард Оюутолгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд зарласан.

-1.73 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас олборлосон гэв-

2023 оны гуравдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.42%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 16 хувиар өссөн. Тус улиралд 1.73 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.

-Оюутолгойн гүний уурхайн хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ-

Оюу толгойн гүний уурхайн онцлох тоо, баримтуудаас танд сонирхуулбал,

  • Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог
  • Олборлолтын арга: Блокчлон олборлох
  • Үйл ажиллагаа: Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана.
  • Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.
  • Хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ.
  • Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй
СУРВАЛЖИЛГА: Энэ жил энгийн загвартай дээл тренд болж, эмэгтэй дээл 250 мянган төгрөгөөс, эрэгтэй дээл 350 мянган төгрөгөөс, хүүхдийн дээл 35 мянган төгрөгөөс эхэлж байна
СУРВАЛЖИЛГА: Энэ жил энгийн загвартай дээл тренд болж, эмэгтэй дээл 250 мянган төгрөгөөс, эрэгтэй дээл 350 мянган төгрөгөөс, хүүхдийн дээл 35 мянган төгрөгөөс эхэлж байна
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.