Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онон голын мөс цөмөрч, портер загварын автомашинд зорчиж явсан 3 иргэнийг аюулгүй гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 14-ний өдрийн 21:40 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой /2 нь хүүхэд/ иргэн Б-ны "Портер" загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргах боломжгүй тул автомашиныг үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд авч ирсэн байна.

ТОДРУУЛГА: Одоо үйлчилж буй нийтийн тээврийн чиглэлүүд бүрэн шинэчлэгдэнэ
ТОДРУУЛГА: Одоо үйлчилж буй нийтийн тээврийн чиглэлүүд бүрэн шинэчлэгдэнэ
 
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.