Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхсайхан: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг УИХ хурдан батлаасай гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь өр үүсгэдэггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 43 секунд

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олон нийтийн дунд ихээхэн хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Тухайлбал, яг одоо твиттер хуудснаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хуулийн төсөл боловсруулсан мэргэжлийн болон УИХ-ын гишүүд, эдийн засагчид, МҮХАҮТ-ийн төлөөллүүд мэдээлэл өгч, санал солилцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Улстөржилт явагдаж байгаа, улстөржүүлэх гэж оролдож байгаа, оролдлогын бай болж явсан хүмүүст би дэмжлэг, урам хайрламаар байна. Ялангуяа Ч.Хүрэлбаатар сайд болон ажлын хэсгийн Х.Ганхуяг, агентлагийн дарга н.Анар гэх мэт хүмүүст "Битгий зориг мохоорой" гэдэг үгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Түүнээс гадна н.Анарын бидэнд танилцуулсан танилцуулгаас бид маш сэтгэл өндөр байна. Учир нь бэлтгэсэн материал судалгаатай, үндэслэлтэй боловсруулагдсан учраас би ойрын үед УИХ энэхүү хуулийн төслийг хурдан батлаасай гэж бодож байна. Улстөрийн талаас нь тайлбарлавал, гадаадын хөрөнгө оруулалт нь өр үүсгэдэггүй гэдгийг онцлох хэрэгтэй. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулагч өөрөө өөрийнхөө эрсдлийг өөрсдөө даахаар байдаг учраас улс орон дээр өр үүсгэдэггүй гэдгээрээ хамгийн их давуу талтай. Тиймээс эдийн засгийн стратегийн хувьд бидний баримтлах ёстой хамгийн том чиглэл нь энэ байгаа юм.

Нөгөө талаас гаднын хөрөнгө оруулалт өөрсдөө орж ирдэг биш өрсөлдөж байж урьд авчирдаг хэлбэрт байгаа шүү дээ. Бидэнд бодитой бэрхшээлүүд бий. Жишээлбэл, байгалийн бэрхшээл байна. Говийг, хятадыг, оросын зах зээлийг даваад монголд хөрөнгө оруулах нь газарзүйн хувьд бэрхшээл. Энэ бэрхшээлийг хөнгөвчлөхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтад дээд зэргийн хугацаа хожих, хөрөнгө мөнгө харилцан хожих боломж бололцоог олгохын төлөө ажиллах нь зүйтэй. Ер нь гаднын хөрөнгө оруулалтад ханддаг хандлагаа өөрчилмөөр байна. Соёлоо өөрчилмөөр байна.

Би нэг номноос уншиж байсан юм. Хятад гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа амжилттай ажиллаж байсан тухай барууны нэгэн судлаач хэлэхдээ "Хятадын байгууллагууд гадаадын хөрөнгө оруулагчдад асуудал гарахаас өмнө шувууны ханиад гарсан юм шиг огил үсэрч асуудлыг шийддэг" гэсэн байдаг. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалт бол бидний онцгой анхаарч байх ёстой асуудал. Төр асуудлыг нь түрүүлж шийдэж байх ёстой гэдгийг соёл болтол нь төрийн алба хаагчдад ойлгуулмаар байна. Ямар нэгэн маргаантай асуудал гарахад зургаан жил шүүхээр явдаг гэдэг бол гаднын хөрөнгө оруулалтыг татах бололцоогүй болчихсон явж байжээ гэдгийг батлах үзүүлэлт. 1993 оноос хойш зөндөө үйл явдал болоод өнгөрсөн. Дунд нь стратегийн орд, хөрөнгө оруулалталтын салбарт хязгаарлалт тавьж байсан зэрэг алдаа байсан. Тэдгээр алдаануудаа энэ удаагийн хуулиар засаж байгаа гэж бодож байгаа. Энэ бодол санаа хууль болж гарч, амжилттай хэрэгжих болтугай гэж ерөөл дэвшүүлж байна" гэлээ.

Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өмнө нь тодорхойгүй, тогтворгүй, уялдаагүй байсан зүйлсийг сайжруулсан
Д.Энхтүвшин: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өмнө нь тодорхойгүй, тогтворгүй, уялдаагүй байсан зүйлсийг сайжруулсан
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.