Ардчилсан намын “Үндэсний Бодлогын Хороо”-ны ээлжит бус хуралдаан өчигдөр болж, “Монголын Үндэсний Ардчилсан Нам” /МҮАН/, Ардчилсан намтай албан ёсоор нэгдэж, татан буугдсанаа зарласан байдаг.
Улмаар ҮБХ-ны тогтоолыг хүлээн авч, Ерөнхий сайд асан М.Энхсайхан 16 жилийн дараа Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, Ардчилсан намд эргэн ирж намын батлахаа гардан авсан юм.
Тэгвэл намдаа эргэн ирсэн Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Ардчилсан намын "Улс төрийн зөвлөл"-ийн даргаар томилохыг ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна.