“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулдаг “Ард түмний хүнс-2027” шалгаруулалтын төрөл бүрийн хиам, бэлэн бүтээгдэхүүний ангилалд 80 жилийн түүхт, чанар, технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК-ийн "Frankfurter" чанамал утлагат зайдас тодорлоо.

“Frankfurter” чанамал утлагат зайдас нь 2006 онд худалдаанд гарснаас хойш хэрэглэгчдийн таашаалд нийцэж, өдөр тутмын хүнсний хэрэглээнд байр сууриа хадгалсаар ирсэн бүтээгдэхүүн юм.

Тус бүтээгдэхүүнийг Германы оргинал жор, технологийн дагуу үйлдвэрлэдэг бөгөөд чанартай түүхий эд, дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлийн үйл явцад хослуулан ашигладгаараа онцлог. Мөн алимны модны үртсээр уламжлалт аргаар утаж боловсруулдаг бөгөөд дээд зэрэглэлийн үхрийн мах, хамгийн үнэтэйд тооцогдох хонины өлөн гэдсэн бүрхэвч ашигладаг байна.

“Мах Импэкс” ХК нь ISO 9001, ISO 22000, HACCP, FSSC 22000 зэрэг олон улсын стандарт, менежментийн тогтолцоог үйлдвэрлэлдээ хэрэгжүүлж, хүнсний чанар, аюулгүй байдлыг ханган ажилладаг.

Ийнхүү 80 жилийн түүх, үйлдвэрлэлийн арвин туршлагатай “Мах Импэкс” ХК-ийн 20 жилийн түүхтэй Frankfurter чанамал утлагат зайдас “Ард түмний хүнс-2026” өргөмжлөлийн эзнээр шалгарсан нь хэрэглэгчдийн олон жилийн итгэл, үнэнч сонголтын илэрхийлэл боллоо.

ОУХМ Б.Буянтүшиг, Б.Оюун-Эрдэнэ нар 70 метр зайнд 1337 онож 9 жилийн дараа Монголын рекордыг шинэчлэв
ОУХМ Б.Буянтүшиг, Б.Оюун-Эрдэнэ нар 70 метр зайнд 1337 онож 9 жилийн дараа Монголын рекордыг шинэчлэв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!