Ерөнхий сайд асан М.Энхсайхан саяхан АН-ын “Улс төрийн зөвлөл“-ийн даргаар томилогдсон. Тэгвэл тэрбээр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Ардчиллын төлөө нэгдэх үйл явц эхлэхийн өмнө олон хууль зүйн баримт бичгүүдийг харсан. Өнөөдөр Монголд нэг л Ардчилсан нам байгаа. Дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсоор бүртгүүлсэн С.Эрдэнэ даргатай нэг л нам байгаа. Өөр бусад маргааныг Ардчилсан нам хагаралдсан байна гэж харах нь буруу. Тиймээс МҮАН шийдвэр гаргахдаа хууль ёсны Ардчилсан намд шийдвэр гаргаж, нэгдсэн. Энэ бол эхлэл төдий. Ардчиллын төлөө намууд нэгдэж байж, итгэл үнэмшил дээрээ нэгдэж байж Монголын ардчиллын чанарыг дээшлүүлнэ гэж бодож байна. 16 жилийн дараа намдаа эргэн ирж байгаа нь Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээл, ардчиллыг чанар унасан энэ нөхцөлд сөрөн зогсохын тулд хамтрахаас өөр аргагүй байдалд байгаа учраас энэ ажил руу орсон" гэв.