Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхсайхан 16 жилийн дараа АН-ын гишүүнчлэлээ сэргээж, АН-ын батлахаа авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 41 секунд

Ардчилсан намын “Үндэсний Бодлогын Хороо”-ны ээлжит бус хуралдаан өнөөдөр буюу 2022.12.24-ний өдөр боллоо. Хурлаар “Монголын Үндэсний Ардчилсан Нам” /МҮАН/, Ардчилсан намтай албан ёсоор нэгдэж, татан буугдсанаа зарласан байна.

Улмаар ҮБХ-ны тогтоолыг хүлээн авчээ. Мөн Ерөнхий сайд асан М.Энхсайхан 16 жилийн дараа Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, Ардчилсан намд эргэн ирж намын батлахаа гардан авсан байна.

Ардчилсан намын батлахыг намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат нар гардуулж өгчээ.

СХД-ийн автозамуудад 4 тонн бодис, 81 тонн давс цацлаа
СХД-ийн автозамуудад 4 тонн бодис, 81 тонн давс цацлаа
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.