Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Сонсголын бүртгэл: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж хүргүүлэх юм байна.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын www.parliament.mn цахим хуудаст байршуулах юм.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газраас Б.Пүрэвдагва нарын нэрийг дэвшүүлжээ.