Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар:

-Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, Сонсгол даргалагчийг сонгох тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/-ийг тус тус хэлэлцэхээр болжээ.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
 
Д.Цогтбаатар: АН зодуулчхаад эргэж очдог айлын авгай шиг ЗГ-т дахин орохгүй
Д.Цогтбаатар: АН зодуулчхаад эргэж очдог айлын авгай шиг ЗГ-т дахин орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.