Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Үүрийнсолонго: 27 хүн сууж, 50 хүн зогсох боломжтой саарал автобусууд үйлчилгээнд гарсан. “45 хүний багтаамжтай“ гэх ташаа мэдээлэл цацагдсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобусыг хүлээн авч, арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс үйлчилгээнд гаргасан. Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан саарал автобус үйлчилгээнд гарч эхлэхтэй зэрэгцэн цахим орчинд "Тендерийн материал дээрээ 80 хүний багтаамжтай автобус гэчихээд яагаад 45 хүний багтаамжтайг оруулаад ирэв. Бас мөнгө "идчихлээ"" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.

Энэ талаар бид Нийслэлийн нийтийн тээврийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Үүрийнсолонгоос тодруулахад, "27 хүн сууж, 50 хүн зогсох боломжтой саарал автобусууд үйлчилгээнд гарч эхэлсэн. Тендерийн материал дээр 80 хүний багтаамжтай, стандартад нийцсэн гэчихээд 45 хүний багтаамжтай автобус оруулж ирсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ бол ТАШАА мэдээлэл. Итгэхгүй байгаа хүмүүс суугаад үзэж болно" гэх хариултыг өглөө.

Д.Дэлгэрсайхан: Энэ жил дипломат төлөөлөгчийн газрууд улсын бүртгэлийн санг ашиглаж гадаадад байгаа иргэдийг газар дээр нь таньж баталгаажуулна
Д.Дэлгэрсайхан: Энэ жил дипломат төлөөлөгчийн газрууд улсын бүртгэлийн санг ашиглаж гадаадад байгаа иргэдийг газар дээр нь таньж баталгаажуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд