Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд


Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар нийт гишүүдийн олонхийн буюу 57.2 хувийн саналаар сонгогдлоо.

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан нэрээ татсанаар нийт 3 хүн буюу Олон Улсын Залуучуудын Ногоон Наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын рагбигийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Пүрэв-Очир нар өрсөлдлөө.


МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын танилцуулга:

ОВОГ, НЭР:

  • Чойжгаваагийн Наранбаатар

ТӨРСӨН ОГНОО:

  • 1954 оны 12 дугаар сарын 27 нд төрсөн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:

  • Нийслэлийн 5-р дунд сургууль
  • Монгол улсын багшийн их сургууль
  • Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
  • 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
  • 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
  • 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол

АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
  • 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
  • 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.

ГАВЬЯА ШАГНАЛ:

  • 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
  • 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч
"Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт" ОУ-ын Эрдэм шинжилгээний хурал болно
 
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.