Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт“ ОУ-ын Эрдэм шинжилгээний хурал болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд


Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жил, Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой, хэлмэгдсэнийх нь 90 дэх жилийн хүрээнд "Егүзэр Хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улс төрийн хэлмэгдүүлэлт" ОУ-ын Эрдэм шинжилгээний хурал ирэх сард болно.

Тус эрдэм шинжилгээний хурлын Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс,  Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэн ажиллаж байна. 

“ЕГҮЗЭР ХУТАГТ: ТҮҮХЭН ЗҮТГЭЛТЭН БА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь 2020 оны есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Сүхбаатар аймагт зохион байгуулагдах аж.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглэлүүд нь:

  • ХХ ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ, ШАШИН, УРЛАГ, УРАН ЗОХИОЛ
  • ЕГҮЗЭР ХУТАГТЫН АМЬДРАЛ, УЛС ТӨР, ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА,
  • ЕГҮЗЭР ХУТАГТ БА МОНГОЛ УЛСЫН ТӨР, ШАШНЫ ЗҮТГЭЛТНҮҮД,
  • ЕГҮЗЭР ХУТАГТЫГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХИЙГЭЭД ЦАГААТГАСАН ТАЛААР,
  • ЕГҮЗЭР ХУТАГТЫН ТАЛААРХ ГАДААД, ДОТООДЫН АРХИВЫН ЭХ СУРВАЛЖ зэрэг байна. 

Егүзэр хутагт Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/ -ны нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын нэг. 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн байна. 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг талархан угтсан бөгөөд Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсдаа дагаар оруулах хэргийг явуулж, хил хязгаарыг Хятадаас сахин сэргийлэн сууж байжээ. 1930 оны зун баривчлан хорьсон бөгөөд Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тулган мөн оны 9 дүгээр сарын 30-нд цаазалжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хилс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Монгол Улсын засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийг Егүзэр хутагт Галсандашийн нэрэмжит болгосон байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.