Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрэлжид бясалгал хийж байгаад алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд


Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагт ОБЕГ хүлээн авчээ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн наймдугаар сарын 1-ний өдрийн 14:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг явуулж байна.

ОБЕГ-аас өгч буй хамгийн сүүлийн мэдээллээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр 09:00-21:00 цагт “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс “Тэнгэрийн элч” амралтын газар, “Мянган ламын агуй”, “Баянцагааны даваа” гэдэг газар хүртэл 28 км-т явган болон автомашинтай, “Тэрэлжийн шинэ гүүр” гэдэг газраас “Баянзүрх хайрхан”-ы ар болон өвөр талаар “Туул” голоор 6 км-т завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ.

Эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн байна. Тус эрэн хайх ажиллагаа 14 дэх өдөртөө үргэлжилж буй аж. 

Хууль бусаар малын толгой шуллагааны цех ажиллуулж байсныг илрүүлжээ
Хууль бусаар малын толгой шуллагааны цех ажиллуулж байсныг илрүүлжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.