Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар малын толгой шуллагааны цех ажиллуулж байсныг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

НМХГ-аас хууль бусаар бог болон бод малын толгой шуллагааны ЦЕХ ажиллуулж байсан зөрчлийг илрүүлж, хэрэг нээн шалгаж байгаа аж.

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй уг цехийг ажиллуулж байжээ. Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг, шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг болохыг илрүүлсэн байна. 

Мөн цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг, цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Дээрх 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл түгээх хандлагатай байна гэв
Телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл түгээх хандлагатай байна гэв
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.