Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл түгээх хандлагатай байна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 3 секунд
 

УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт зорилгоор Глоб Интернэшнл төвөөс хийж буй телевизийн мониторингийн хоёр дахь үеийн дүн гарлаа.

Энэ нь сонгуулийн албан ёсны сурталчилгааны дунд үе буюу 2020 оны зургадугаар сарын 8-14-ний өдрүүдийг хамарч байна. Мониторингд  МҮОНТ, ТV9, MN25, NТV, UBS гэсэн таван телевизийг хамруулснаас доорх үр дүн харагдаж байна. 

ХОЁРДУГААР ҮЕ БУЮУ 2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8-14

1. Мониторингийн хамрагдах хугацаанд таван телевизийн 611 цаг 26 минут 49 секундын эфирийн бичлэгт мониторинг хийснээс 96 цаг 18 минут 09 секунд нь буюу 16% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нэгдүгээр үеийн мониторингтой харьцуулахад 2 пунктээр өссөн байна.

МҮОНТ-ийн нам эвслүүдэд ойролцоо цаг хуваарилжээ. Тухайлбал МАН-д хамгийн их цаг оноосон нь 19%-тай тэнцсэн бол АН-д 15% оногджээ. Бусад нам эвслүүдэд 12%-иас доош хугацаатай тэнцэх цаг ногдуулжээ.  Харин арилжааны телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 49%-иар давамгайлсан юм. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр МАН 54%, АН 29%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ-д 16%-ийг эзэлсэн бол “TV9” телевиз 6%-тай тэнцэх цаг оноосон нь арилжааны телевизүүдийн хамгийн өндөр үзүүлэлт байв.

2.  Нийт 5 телевизийн дунджаар эерэг мэдээлэл давамгайлж 50%-тай тэнцсэн бол төвийг сахисан мэдээлэл 34% байна.  МҮОНТ-ийн мэдээллийн 70% нь эерэг өнгө аястай байсан бол төвийг сахисан мэдээлэл 25% байна. Арилжааны сувгийн хувьд “UBS” телевизийн мэдээллийн 70% нь эерэг хандлагатай, NTV телевизийн мэдээллийн 25% сөрөг өнгө аястай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болов. 

3. Мониторингийн хоёрдугаар үед далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл ТV9 телевизээр хамгийн их нэвтрүүлсэн нь нийт сонгуультай холбоотой мэдээллийн тал хувийг эзэлжээ. Харин МҮОНТ-ийн хувьд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 1%-д хүрээгүй нь сайшаалтай үзүүлэлт юм. 

4. Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн  46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.

5. Сонгуулийн тухай хуулийн 46.15, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж байна. Гэвч телевизүүдийн зохион байгуулж буй мэтгэлцээн олон улсын хэм хэмжээнд нийцсэн, зарчмын дагуу бэлтгэгдэхгүй байна.

6. МҮОНТ нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл бэлтгэх нь арилжааны телевизүүдээс бага байна. Учир нь тус телевизийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл ердөө 2%-тай тэнцэв. Арилжааны телевизүүдэс NTV телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээллийн 38%-ийг сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол ТV9 телевиз хамгийн бага буюу 16%-тай тэнцжээ. 

Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн зарим нь далд сурталчилгаа агуулсан өнгө аястай байна. Энэ жилийн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд шинээр орсон 46.15-д “Радио, телевиз сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй” гэсэн заалт хэрэгжиж байгаа нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад сайшаалтай байна. Өмнөх сонгуулийн тухай хуулиудад түгээх үүргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оногдуулж байгаагүй юм.

7. Таван телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 67%-ийг төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгийн цаг эзэлжээ. МҮОНТ-ийн 93% нь хуулийн дагуу олгогдож буй хуваарьт цаг эзэлжээ. Арилжааны телевизүүдээс UBS телевиз 47% эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бол ТV9 телевизийн мэдээллийн 33% нь төлбөртэй, захиалгатай гэдгээ тодотголтой байв.

Эх сурвалж: Глоб Интернэшнл төв

"Дэлхийн улс орнуудад 160 гаруй вакцин хөгжүүлж байгаагийн 28-д нь эмнэл зүйн судалгаа хийгдэж байна"
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.