Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт, нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Арванхоёрдугаар сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Чингис хаан Үндэсний музейд: “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа, мөн хэлэлцүүлэг болно.

11.00 цагт: “Vibe house” ресторанд: (БГД Модны 2-ын гудамж) Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.

11.20 цагт: “Хангарди” ордонд: Хот нийтийн аж ахуйн чиглэлийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендерийн материал задлах хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.30 цагт: “Улаанбаатар” банкны шилэн байрны 8 давхарт: Замын хөдөлгөөний удирдах төвд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг танилцуулна. Утас: 9912-7029, 8615-0048

14.00 цагт: “Үй Цай” ахлах сургуулийн “Эрдмийн өргөөн”-нд: “Оюун ухааны зураглал”-ын IV дэх удаагийн цахим олимпиад болно.

18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжиж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -8 хэм хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -8 хэм хүйтэн. Цас орохгүй
 
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.