Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Орон сууцны хороолол дунд барилгаа бариагүй ААН-тэй зөвшилцөж, сургууль цэцэрлэг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. Энэ хүрээнд хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороодод сургууль байгуулахаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр боллоо. Тодруулбал,

Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд “Грийт голд” ХХК өөрийн эзэмшлийн 19,797 ам метр талбайн 8000 ам метр талбайд 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газар чөлөөлөхөөр болсон. Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд "Сүрэг агт" ХХК өөрийн эзэмшлийн 2.5 га газраас 4002 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалттай ашиглуулахаар нийслэлд чөлөөлж өгөхөөр болсон юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Өмнөх хот төлөвлөлтийн буруу бодлогоос болж нийслэлийн зарим хороодод сургууль, цэцэрлэг барих боломжгүйгээр орон сууцны барилгууд барьсан байдаг. Иймд ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж буй. Тухайлбал, орон сууцны хороолол дунд хараахан барилгаа бариагүй байгаа хувийн аж ахуйн нэгжийн талбайг зөвшилцлийн үндсэн дээр нийслэлд шилжүүлэн, тухайн талбарт сургууль, цэцэрлэг байгуулна. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаас гадна сургууль, цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг давхар хангаж өгч чадна" гэлээ.

ФОТО: 2023 он гэрэл зурагт
ФОТО: 2023 он гэрэл зурагт
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.