Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: 2023 он гэрэл зурагт

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 8 секунд

UBN сайт 2023 онд болж өнгөрсөн зарим онцлох үйл явдлуудыг гэрэл зургаар тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр сарын 5. Засгийн газрын зарим сайд нарыг шинээр томилов

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Х.Булгантуяаг, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг, БХБ-ын сайдаар Ц.Даваасүрэнг томилов.

Нэгдүгээр сарын 19. АН-ын ҮБХ-ны шийдвэрээр Лу.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар сонгов

Дотоод дахь талцал, хуваагдал шийдэж чадаагүй, олон сар албан ёсны даргагүй явсан АН-ынхан нэгдүгээр сарын 19-ний Лу.Гантөмөрийг даргаараа сонгов

Гэвч өөрийгөө АН-ын даргаар тодорхойлж, тамгаа өгөхгүй олон сар гүрийсэн С.Эрдэнэ эцэст нь бууж өгч, дөрөвдүгээр сарын 20-нд албан ёсоор тамгаа хүлээлгэн өгсөн юм.

Хоёрдугаар сарын 8. "Хөгжлийн банк"-ны сонсгол эхэлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцов

Хоёрдугаар сарын 15. "Хөгжлийн банк"-ны шүүх хурал

"Хөгжлийн Банк"-ны хэрэгт холбогдох 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын байранд хоёрдугаар сарын 15-нд эхлэв.

Хоёрдугаар сарын 8. Онцгой байдлын алба хаагчид Турк руу мордов

Турк улсад хоёрдугаар сарын 5-нд 7.6 болон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, олон амь үрэгдсэн. Улмаар Шадар сайд С.Амарсайханы өгсөн үүрэгийн дагуу Онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлэхээр мордов.

Дөрөвдүгээр сарын 5. "Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг албадан авч ирэв

УИХ-ын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгахаар албадан авч ирсэн юм.

Дөрөвдүгээр сарын 25. Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийв

Тавдугаар сарын 17. Соёл урлагийн ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардлаа

Тавдугаар сарын 21. Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд айлчиллаа

Долдугаар сарын 5. Сэлбэ голын далан сэтэрч, үерт автав

Наймдугаар сарын 6. Дарь-Эхэд үер буужээ

Наймдугаар сарын 31. "Aqua Garden"-ийн захиалагчид эсэргүүцэл илэрхийлэв

Сэлбэ голын далан сэтрэх шалтгаан болсон гэх Авлига хороолол буюу "Aqua Garden"-г нураах захирамжийг захиалагчид эсэргүүцсэн.

Есдүгээр сарын 2. Пап Францис Монголд айлчиллаа

Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есдүгээр сарын 1-4-ний хооронд айлчлал хийв.

Есдүгээр сарын 29. Нийслэлчүүд "ногоон автобус"-аа төв талбайд шалгав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирсэн DAEWOO компанийн ногоон автобуснаас багагүй зөрчил илэрч, улмаар төв талбайд гарган иргэдээр шалгуулсан билээ.

"НОГООН АВТОБУС"-ны балгаар Д.Сумъяабазар огцорч, Х.Нямбаатар Хотын дарга болов

Аравдугаар сарын 30. Хотын шинэхэн дарга Х.Нямбаатар "ногоон автобус"-тай холбогдох материалуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдэгдсэн

Арваннэгдүгээр сарын 17. Амиа алдсан цэргийн алба хаагчийг сүүлчийн замд нь үдэв

ЗХ-ний 0326 дугаар ангид алба хааж байсан шинэхэн цэрэг арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан байдаг.

Арваннэгдүгээр сарын 18. Гандантэгчэнлин хийдийн 30 дахь тэргүүн хамба Д.Жавзандоржийг ширээнд нь заллаа

Арваннэгдүгээр сарын 21. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг санаачлан "Одоо зогс, дахиад өгөх амь байхгүй" хэлэлцүүлгийг зохион байгуулав

Арванхоёрдугаар сарын 4. Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрээр цагдан хорихоор Хорих 461 дүгээр анги руу авч явсан

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн болон ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн болон ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.