Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашин осолдож, 44 настай эрэгтэй амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн "Бор хавтгай" гэдэг газар ачааны автомашин онхолдож, нэг хүн автомашины эд ангид хавчуулагдан амь насаа алдаж, хоёр иргэн гэмтсэн байна.

Энэ талаарх дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр /2023.12.25/-ны өдрийн 07:33 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн К-ын "Granbird" загварын ачааны автомашин онхолдож, иргэн К /44 настай, эрэгтэй/ нас барсан байсныг ажиллаж 09:14 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад, иргэн Т /39 настай эрэгтэй, Н /20 настай, эрэгтэй/ нарыг Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгсөн байна.

Модон барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Модон барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.