Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наймдугаар сарын 13-нд дэлхий дахинд болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд
Коронавирус: Дэлхий дээрх нийт тохиолдлын тоо 20 сая 800 мянга болж нэмэгдлээ.

 

Ливан: Дэлбэрэлт болсноос хойш нэг долоо хоног өнгөрсөн хэдий ч Бейрутын боомт үйл ажиллагаагаа хэсэгчилсэн байдлаар явуулж эхэллээ.

 

Майкрософт: Ирэх есдүгээр сарын 10-ны өдөр тус компани өөрсдийн анхны андройд үйлдлийн системт 1400 ам.долларын үнэтэй Surface Duo гар утсаа танилцуулна.

 

Шинэ Зеланд: 102 хоногийн турш коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан тус улсад 14 тохиолдол шинээр бүртгэгдэж Окланд хотод хөл хорио тогтоолоо.

 

Энэтхэг: Исламын шашныг үндэслэгч Мухаммедийг доромжилсон гэх Фейсбүүк дээрх бичлэгийн улмаас 110 гаруй хүн бослого гарган цагдаа руу гал нээж 3 хүн нас баржээ.

 

Нидерланд: Нууц лабораторид 7 тэрбум ам.долларын үнэ бүхий кокайн үйлдвэрлэж байсан 17 хүнийг цагдаа нар баривчилжээ.

 

Бразил: ОХУ-ын Спутник V вакциныг улсдаа үйлдвэрлэж Бразил болон Латин Америкийн орнуудад тараах ажлыг зохион байгуулна.
А.Амбасэлмаа: Дөрвөн хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 297 боллоо
А.Амбасэлмаа: Дөрвөн хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 297 боллоо
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.