23 настай Агнес Чоу нь Хонконгийн ардчиллын төлөө идэвхитэй тэмцэгчдийн нэг бөгөөд 15 настайгаасаа хойш хэд, хэдэн удаагийн бослогыг удирдан зохион байгуулж, оролцсон юм. Түүнийг дэмжигчид ойрын өдрүүдэд Чоу-г “бодит амьдрал дээрх Мулан” хэмээн хочлоод байгаа ажээ.

Бээжингээс гаргасан шинэ аюулгүй байдлын хуулийн дагуу түүнийг өнгөрөгч долоо хоногт баривчилсан юм. Одоогоор Агнес Чоу-г “Гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан” хэмээн буруутгаж байгаа бөгөөд хэрвээ яллагдавал бүх насаар нь ч хорьж магадгүй юм. Түүнийг дэмжигчид Твиттер дээр #freeAgnes гэх хөдөлгөөнийг өрнүүлж, бидний жинхэнэ мулан хэмээн ‘өргөмжилжээ’. Учир нь Мулан бол эртний Хятадын домог ба 1998 онд Дисней компани ч тус домгоор анимейшн гаргасан юм. Тус анимейшнд Мулан нь гэр бүл, улс орныхоо төлөө тулалддаг эмэгтэй баатрын дүрээр гардаг билээ.

-175757-1214461615.png)
“Шинэ үндэсний аюулгүй байдлын хууль нь энэ улс төрийн үймээн самууныг хүчээр дарах зорилготой нь ойлгомжтой байна гэж хэлмээр байна. Нийт 4 дөрвөн баривчлагдлаа, гэсэн хэдий ч дэмжигчид минь надтай үргэлж хамт байгааг өмгөөлөгчөөрөө дамжуулан сонсож байгаа.” хэмээн Агнес Чоу хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC