Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан иргэний 1-р хавьтлын 73 иргэнийг тусгаарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь өчигдөр /2020.08.11/ нас барчээ.  

Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа аж. Ховд аймгийн Онцгой комиссын 2020 оны наймдугаар сарын 8-р сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний 1 болон 2-р хавьтагч нарыг илрүүлж, 1-р хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. 

Үүний дагуу 1-р хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын дөрвөн чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болголоо гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

У.БИЛГҮҮН

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн түр зам усанд автаж, зорчих боломжгүй болжээ
Сайншанд-Хамарын хийд чиглэлийн түр зам усанд автаж, зорчих боломжгүй болжээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна