Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг долоодугаар сарын 26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ.
Зам засварын ажил хийгдэж байх хугацаанд түр замаар тухайн чиглэлд зорчиж байсан ч өнөөдөр орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.
Иймд хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч нарт тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.