Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын яам, Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн төлөөллүүд Солонгосын Кино урлагийн зөвлөлийн төв байранд KOFIC (Korean Film Council) зочиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл 28 дахь удаагийн Бусаны Олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа бөгөөд кино наадмын хүрээнд Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал, МҮКУЗ-ийн гишүүн С.Батцэцэг болон Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-эрдэнэ нар Өмнөд Солонгосын Кино урлагийн зөвлөлийн төв оффистой танилцлаа.

Энэ үеэр Өмнөд Солонгос улсын кино түгээлтийн мэдээллийн цахим системийг танилцуулсан төдийгүй одоогийн байдлаар дэлхий нийтэд ашиглагдаж буй шилдэг систем юм хэмээн Солонгосын Кино урлагийн зөвлөлийн дарга Пак Ки Ёон онцоллоо. Мөн кино түгээлтийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байснаар кино урлагийн ирээдүйн хөгжилд чухал үр нөлөө үзүүлдэг хэмээв.

Өмнөд Солонгосын кино урлагийн зөвлөл нь Kofic cinema center буюу төв оффис дотроо кино театртай ба сар бүрийн нэг өдөр үнэ төлбөргүй үзвэр зохион байгуулдаг аж. Тус кино театр нь олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий жишиг кино театр учраас бусад хувийн кино театруудыг тухайн стандартад нийцсэн байх шаардлага тавьдаг байна.

Соёлын салбарын албан хаагчдад “Хос бичигтэн байгууллага” сургалт зохион байгууллаа
Соёлын салбарын албан хаагчдад “Хос бичигтэн байгууллага” сургалт зохион байгууллаа
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.