Соёлын тухай хууль, Монгол хэлний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ын хэрэгжилтийг хангах хүрээнд соёлын салбарын төрийн албан хаагчид төрийн албан хэргээ хос бичгээр хөтлөх бэлтгэлийг хангах, тэдний суралцах орчныг бүрдүүлэх, иргэдийн Монгол хэл, бичгийн түвшнийг жигд дээшлүүлэхэд соёлын салбарын гүйцэтгэх үүрэг, иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын түвшнийг ахиулах зорилготой соёлын салбарын албан хаагчдад мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа.
2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд соёлын салбарын албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх шат дараалсан олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд “Хос бичигтэн” болоход шаардлагатай хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн, гарын авлага, унших бичгийг бүтээж, нийгмийн соёлыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байгаа талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.
Сургалтад 21 аймаг, Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёл гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, харьяа байгууллагуудын олон нийт, маркетингийн менежер, архив бичиг хэргийн ажилтан, хүний нөөцийн ажилтнууд зэрэг нийт 128 албан хаагч танхим, цахим хосолсон хэлбэрээр хамрагдлаа.