Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Эрмитаж музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргах болон бусад соёлын солилцооны асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичтай санал солилцлоо.

Монгол Улсын Соёлын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яам хооронд 2022-2024 онд хэрэгжүүлэх соёлын хөтөлбөрийг 2021 онд байгуулж, энэ хүрээнд музей, дүрслэх урлаг, номын сан, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, соёлын салбарын боловсон хүчнийг бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү уулзалтаар хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ярилцав.

Энэ хүрээнд ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Монголын нутгаас буюу “Ноён” уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, эд өлгийн зүйлсийг хамтран судлах, эдгээр олдворуудаар “Эрмитаж” музейд байнгын үзэсгэлэн гаргах, Монголд хамтарсан үзэсгэлэн гаргах, үзмэрүүдийн хуулбарыг авах болон зарим үзмэрүүдийг Чингис хаан Үндэсний музейд хүлээлгэж өгөх зэрэг ажлууд дээр хамтран ажиллах санал гаргалаа.

Түүнчлэн, хил залгаа орон нутгийн театрууд хооронд туршлага солилцох, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, соёлын салбарын нарийн мэргэжлээр ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд А.Н.Евсиковын зүгээс ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутнуудад олгох хамтарсан тэтгэлгийг бий болгож болохыг дурдсан юм.

Уулзалтын төгсөлд УДБЭТ-ын 60 жилийн түүхт ойг тохиолдуулан тус театрт тоглогдож буй Ж.Бизегийн “Кармен” дуурийг ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Вячеслав Иванович удирдаачаар ажилласанд талархал илэрхийллээ.

Соёлын сайд Ч.Номин Булган аймагт ажиллаж байна
Соёлын сайд Ч.Номин Булган аймагт ажиллаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.