Шатахууны нөөц, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан ШТС-уудад иргэд ихээр оочирлож шатахуун худалдан авч буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд ажиллаж буй талаараа салбар сайд нь мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Төрийн ордон сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр нь түүнээс ШТС-уудаар явж нөхцөл байдалтай танилцаж байгаа эсэхийг тодруулахад "Би өөрөө шатахуун түгээх станцуудаар сэм сэмхэн явж байгаа учраас ханиагаад байна" гэв.
SOCIAL POP: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар ШТС-уудаар явж шатахууны нөхцөл байдалтай танилцаж байгаа учир ХАНИАД ХҮРСЭН гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.