Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хүйтний эрч чангарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах тул өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргалаа.

Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хүйтний эрч чангарна.

Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градус, 14-ний пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.

Иймд малчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж УОК-оос мэдээллээ.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал ӨНӨӨДӨР болно
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал ӨНӨӨДӨР болно
 
Найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Найруулагч Д.Галбаяр Монголын Таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.