Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Баяр ёслолын дараа согтуугаар жолоо барихгүй байх, ажилтнуудаа таксинд суулгаж явуулахыг зөвлөж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Шинэ жилийн баяр хаяанд ирж, байгууллагуудын баярын цэнгүүн эхэлж байна. Өнгөрөгч Баасан гарагт цагдаагийн байгууллагад 334 зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, 2 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Цагдаагийн алба хаагчид 135 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлээд байна.

Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа байгууллага, хамт олон үйл ажиллагаа тарсны дараа ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангаж, гэрт нь хүргэх, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр бусаддаа анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ТАНИЛЦ: Нүүрсний хоёр дахь сонсголд дуудсан 268 гэрчийн нэрс
ТАНИЛЦ: Нүүрсний хоёр дахь сонсголд дуудсан 268 гэрчийн нэрс
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.