Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: Тендерт шалгараагүй оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг Үнэлгээний хороо “дагаагүй“ нь хууль зөрчсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Өвөр Монголын Хуа Еэ Аж үйлдвэр болон Хуа Еэ машин механизм ХХК нарын түншлэлийн оролцсон төсөл, арга хэмжээний талаарх шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Хуа Еэ Аж үйлдвэр ХХК нарын түншлэл нь 2022 онд ЭТТ ХК-аас зарласан 14 багц бүхий тендерт шалгаруулалтад оролцож, 913 тэрбум 515 сая төгрөгийн өртөгтэй 6 багцад шалгарсан байна. Тус тендерийг 2022 оны 4 дүгээр сарын 18-нд худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан байдаг бөгөөд тендерийн хугацаанд ШӨХТГ-д хоёр удаа гомдол иржээ. Үүнтэй холбогдуулан тендерийн нээлтийг хоёр удаа хойшлуулжээ.

Ийнхүү тендер зарлагдаж, Өвөр Монголын Хуа Еэ Аж үйлдвэр болон Хуа Еэ машин механизм ХХК нарын түншлэл шалгарсан байдаг аж. Гэтэл шалгараагүй оролцогчдоос таван багцад Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд эл гомдлыг Сангийн яам хэлэлцээд 5,6,10 дугаар багцын гэрээ байгуулсан эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх шийдвэр гаргажээ.

Гэвч Үнэлгээний хороо Сангийн яамнаас ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Үүнийг шинжээчийн зүгээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон түүнд нийцүүлэн гаргасан холбогдох журмыг зөрчсөн гэж үзсэн юм.

Б.Ганхуягийг хордуулсан VS Хордлогын шинж тэмдэг ИЛРЭЭГҮЙ
Б.Ганхуягийг хордуулсан VS Хордлогын шинж тэмдэг ИЛРЭЭГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.