Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуягийг хордуулсан VS Хордлогын шинж тэмдэг ИЛРЭЭГҮЙ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь хүнцэл, хар тугалга илэрсэн гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч буй.

Тодруулбал Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа: Бие нь дээрдэхгүй байсан тул 11 дүгээр сарын 21-нд хорих ангийн хүсэлтээр Сонгдо эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Сонгдо эмнэлэгт үс болон шээснээс хүнд металь хордлогын шинжилгээ авсан. Шинжилгээний хариунд хүний биед байх ёстой хүнд металийн хордлого, цуснаас хүнцэл гэдэг бодис илэрсэн" гэсэн бол ШШГЕГ-аас "Б.Ганхуягийн лаборатори болон багажийн шинжилгээнд эмгэг өөрчлөлт илрээгүй. Шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илрээгүй. Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн байгааг албан ёсоор мэдэгдье. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага руу халдаж болохгүй" гэсэн юм.

ШШГЕГ: Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн байгааг албан ёсоор мэдэгдье
ШШГЕГ: Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн байгааг албан ёсоор мэдэгдье
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд