Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшааг Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Төрийн ордонд оруулж, акц хийсэн гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна. Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг үр дүнгүй мэт харагдуулах ажлыг нүүрсчид эрчимтэй зохион байгуулж байгаа гэх байр суурийг илэрхийлсэн.

Ингэхдээ УИХ-ын гишүүн Ш.Адьшааг өчигдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийг төрийн ордонд оруулж акц хийсэн хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр "Өчигдөр Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Ш.Адьшаа гишүүн Төрийн ордонд оруулж, акц хийсэн. Сонсголын зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг их эрчимтэй зохион байгуулж байгаа. Ш.Адьшаа гишүүн хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Өнөөдрийн сонсгол дээр ч яригдана" гэв.

Ургацын баярт зориулсан барилдаанд Н.Батсуурь, О.Хангай тэргүүтэй 128 бөх барилдана
Ургацын баярт зориулсан барилдаанд Н.Батсуурь, О.Хангай тэргүүтэй 128 бөх барилдана
 
Н.Өнөрцэцэгийн дүү: Эгч минь хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байна
Н.Өнөрцэцэгийн дүү: Эгч минь хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.