Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтийгээс Бор-Өндөрийн чиглэлд гараад сураггүй алга болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хэнтий аймгийн төвөөс урагш 200 км-т 12-р сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Өндөрхаан сумаас Бор-Өндөрийн чиглэлд суудлын автомашинтай вакцин тээвэрлэж явсан Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12-р сарын 6-ны 01:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан алба хаагчид Бор-Өндөр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан 54 настай эрэгтэй Ц, 51 настай эмэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эрлийг мөн өдрийн 01:25 цагаас эхлэн зохион байгуулж 04:30 цагт Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т орших орших Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг Хөөврийн хөтөл гэдэг газраас эсэн мэнд олжээ. Автомашин нь цасанд суусан байсынг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

ШИНЖЭЭЧ: Улсын нууцад хамааруулж хийсэн 70 тэрбумын гэрээг цуцалсан. ЭТТ ХК энэ гэрээг шалгуулахаар АТГ-д хүсэлтээ өгөөд байгаа юм билээ
ШИНЖЭЭЧ: Улсын нууцад хамааруулж хийсэн 70 тэрбумын гэрээг цуцалсан. ЭТТ ХК энэ гэрээг шалгуулахаар АТГ-д хүсэлтээ өгөөд байгаа юм билээ
 
Гурван нам НИЙСЛЭЛИЙН том төслүүд, ТОМ МӨНГӨН дээр хамтралаа үргэлжлүүлж, Засгийн газраа тогтвортой байлгах уу
Гурван нам НИЙСЛЭЛИЙН том төслүүд, ТОМ МӨНГӨН дээр хамтралаа үргэлжлүүлж, Засгийн газраа тогтвортой байлгах уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.