Монгол Улс анх удаа PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр 15 настай суралцагчдын суурь мэдлэг, чадварын хэрэглээ болон амжилтыг үнэлүүлсэн бөгөөд үүний үр дүнг өчигдөр танилцуулсан юм. Тэгвэл PISA-ийн үнэлгээгээр Монгол Улс хэрхэн үнэлэгдэж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Тэрбээр,
"Сурагчдын математикийн ур чадварын түвшин зарлагдсан.
Ингэхэд, манай улсын 2 хүүхэд тутмын 1 нь суурь түвшиндээ хүрэхгүй байна гэдэг үр дүн гарлаа. Гэхдээ нэг сайн үнэлгээ нь манай нийт оролцсон 7276 хүүхдийн 2,3 хувь нь буюу 160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс ТОП гүйцэтгэлтэй гарсан.
Харин сурагчдын унших чадварын тухайд,
Монгол хүүхдүүдийн 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэсэн үр дүнтэй гарсан байна. 3 хүүхдийн 2 нь суурь түвшиндээ хүрэхгүй байна. Харин ТОП түвшинд нийт Монгол хүүхдийн 1 хувь буюу 70 хүүхэд үнэлэгджээ.
Мөн байгалийн ухааны чадварын хувьд,
"2 хүүхэд тутмын 1 нь байгалийн ухааны суурь түвшинд хүрээгүй байна. Байгалийн ухаанаар 11 сурагч дэлхийн ТОП түвшинд бүртгэгдсэн байна" хэмээсэн юм.