Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PISA: Манай улс математикийн ур чадвараар олон улсын үнэлгээнээс 2,3 жилийн хоцрогдолтой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

Монгол Улс анх удаа PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр 15 настай суралцагчдын суурь мэдлэг, чадварын хэрэглээ болон амжилтаа үнэлүүлсэн. PISA үнэлгээгээр дэлхийн улс орнууд 2000 оноос хойш 15 настай суралцагчдынхаа мэдлэг, чадварыг үнэлүүлж ирсэн бөгөөд 3 жил тутамд зохион байгуулагддаг.

2022 онд PISA-д дэлхийн 81 улс орны хагас сая гаруй 15 настай суралцагчид оролцсон бөгөөд унших чадвар, математик, байгалийн ухааны үндсэн гурван чиглэлээр мэдлэгээ үнэлүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд 7-12-р ангийн 15 настай 7276 сурагч оролцсон ба өчигдөр үр дүнг дэлхийн 81 оронд нэгэн зэрэг танилцуулсан.

Тэгвэл манай улс математик, байгалийн ухаан, унших чадвараараа дэлхийн 81 улс орноос хэддүгээр байрт эрэмбэлэгдсэн талаарх мэдээллийг хүргэе.

МАТЕМАТИК

Монгол Улс математикийн чиглэлээр 425 оноо авч 81 улсаас 47-р байрт жагсжээ. Тодруулбал, OECD /Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага/-ын дундаж үзүүлэлт 472 байгаа бол Азийн дундаж үзүүлэлт 451 байгаа юм.

Энэ нь манай улс математикийн үзүүлэлтээр OECD-ийн дүнгээс 2,3 жилийн хоцрогдолтой байгаа бол Азийн дундаж үзүүлэлтээс 1,2 жилийн хоцрогдолтой байгаа юм.

УНШИХ ЧАДВАР

Монгол Улс унших чадвараар 378 оноо авч 81 орноос 65-р байрт жагссан байна. Тэгвэл OECD дундаж үнэлгээ 476 байгаа бол Азийн дундаж үнэлгээ 427 байгаа юм. Энэ нь манай улсын 15 настай суралцагчдын эрэгцүүлж бичих, ойлгож унших чадвар тааруу байгааг харуулсан үр дүн юм.

Мөн энэхүү үнэлгээнээс харахад манай улс OECD олон улсын үнэлгээнээс 5 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 2,5 жилийн хоцрогдолтой байгааг харуулж буй юм.

БАЙГАЛИЙН УХААН

Манай улс байгалийн ухааны чадвараар 412 оноо авч 81 орноос 53-р байрт эрэмбэлэгджээ. Тэгвэл OECD дундаж үнэлгээ 485 байгаа бол Азийн дундаж үнэлгээ 449 байгаа юм.

Үүнээс үзэхэд манай улс OECD-ийн дунджаас 3 жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 1,8 жилийн хоцрогдолтой байна гэсэн үг юм.

Түүнчлэн манай улс анх удаа энэхүү үнэлгээнд хамрагдсан бөгөөд Математикийн үзүүлэлт нь PISA-аас тухайн улсын орлогод суурилж таамагласан хүлээлтээс өндөр үзүүлэлттэй гарсан байна. Харину унших чадвар болон байгалийн ухааны чадварыг илүү сайжруулах шаардлагатайг дээрх үр дүнгээс харж болох юм.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК 2020 онд 1 их наяд 60 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртээсэн
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК 2020 онд 1 их наяд 60 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртээсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.