Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК 2020 онд 1 их наяд 60 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртээсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонсож байна. Энэ үеэр шинжээч тус компанийн ногдол ашиг хүртээж байсан цаг үеийн санхүүгийн мэдээллийг танилцуулсан юм. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК 2020 онд нэг удаа ногдол ашиг олгожээ. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг иргэд, ААН-д мөнгөн хөрөнгөөр олгосон байна.

Төрийн эзэмшлийн 880.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг, ААН байгууллагын 207 ААН-д 211 сая төгрөгийн ногдол ашиг, 2.5 сая иргэнд нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилжээ. Нийт 2020 оны шийдвэрээр 1 их наяд 60 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгожээ.

PISA 2022: Монгол сурагчид Азийн хүүхдүүдээс 1.8 жилийн хоцрогдолтой ГАРЧЭЭ
PISA 2022: Монгол сурагчид Азийн хүүхдүүдээс 1.8 жилийн хоцрогдолтой ГАРЧЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд